Жолооны дүрмийн шалгалт

Онолын шалгалт (Teoriprovet)

Онолын шалгалтад орохын өмнө анхаарах зүйлс

(Att tänka på inför teoriprovet)

Доор Trafikverket дээр онолын шалгалт өгөхийн өмнө анхаарах хэрэгтэй зарим чухал зүйлсийг дурдлаа. Мөн Trafikverket-ийн бэлтгэсэн видео бичлэгийг үзэж болно.

Та эрсдэлийн хоёр сургалтыг (riskutbildningar) хоёуланг нь дүүргэсэн байх бөгөөд тэдгээр нь онолын шалгалт өгөх үед хүчинтэй байх ёстой. Trafikverket-д очиход таны зураг авахуулж, гарын үсэг зуруулна. Эдгээр нь дараа нь жолооны үнэмлэх (körkort) үйлдвэрлэхэд ашиглагдана.

Онолын шалгалт өгөхийн тулд хүчинтэй иргэний үнэмлэх (giltig id-handling) заавал үзүүлэх шаардлагатай. Хэрэв танд хүчинтэй үнэмлэх байхгүй бол Trafikverket-тэй холбогдож, өөр хүн таныг таньж батлах (intyga din identitet) боломжийн талаар хүсэлт гаргах хэрэгтэй.


Шалгалтын төлбөр (Betalning)

Хэрэв та 18-аас дээш настай бол шалгалтын төлбөрийг:

  • захиалгын системээр (bokningstjänsten)
  • нэхэмжлэлээр (faktura)
  • эсвэл шалгалтаас өмнө Trafikverket-ийн хүлээн авах хэсэгт Swish-ээр

төлөх боломжтой.

Харин та 18-аас доош настай үед шалгалтаа захиалсан бол шалгалт эхлэхээс дор хаяж 25 цагийн өмнө төлбөр бүрэн төлөгдсөн байх ёстой. Үгүй бол шалгалт автоматаар цуцлагдана.

Захиалга хийгдсэний дараа Trafikverket-ээс дэлгэрэнгүй мэдээлэлтэй баталгаажуулах имэйл (bokningsbekräftelse) илгээгдэнэ. Та болон таны асран хамгаалагч (vårdnadshavare) Trafikverket-ийн захиалгын системд нэвтэрч шалгалтын төлбөрийг төлөх боломжтой.

⚠️ Цуцлалт:
Шалгалтыг хамгийн багадаа 24 цагийн өмнө (avbokning) цуцлах ёстой. Хэрэв хугацаандаа цуцлаагүй бол төлбөрийг бүрэн авна.


Шалгалтын үеийн дүрэм

Онолын шалгалтад шаардлагатай бүх туслах хэрэгслүүд (hjälpmedel) шалгалтын танхимд (teorisalen) бэлэн байна.
Гар утас (mobil) нь бүрэн унтраалттай байх ёстой.

Орчуулагчтай шалгалт өгөх (Teoriprov med tolk)

Хэрэв та орчуулагчтай (tolk) онолын шалгалт өгөх бол дараах чухал нөхцлүүдийг мэдэх хэрэгтэй:

  • Орчуулагч нь Trafikverket-ээс зохион байгуулж, урьдчилан захиалагдсан байх ёстой
  • Орчуулагч нь асуулт болон хариултын сонголтыг яг тэр чигээр нь орчуулна
  • Тайлбарлах, жишээ өгөх, тайлж ойлгуулах эрхгүй
  • Шалгалтын нэмэлт хугацаа олгогдохгүй — шалгалтын хугацаа бусадтай адил байна
  • Орчуулагч болон шалгуулагч хооронд хэлэлцэх, ярилцахыг хориглоно
  • Орчуулагч нь шалгалтын үеэр саад болохгүй, төвийг сахисан байр суурь баримтална
  • Та мөн адил хүчинтэй иргэний үнэмлэх (giltig id-handling) үзүүлэх ёстой

👉 Иймээс орчуулагчтай шалгалт өгөх гэж байгаа бол:

  • онолын нэр томьёотой урьдчилан сайн танилцах
  • дасгалын асуултуудыг швед хэл дээр ч ойлгох түвшинд бэлтгэх

нь шалгалтыг амжилттай өгөхөд ихээхэн тусална.

  • Орчуулагчтай дүрмийн шалгалтын цаг захиалахын тулд тодорхойлолт авах шаардлагатай. Тодорхойлолтыг 2 аргаар авч болно. Эхний арга нь манайхтай хамтардаг жолооны сургуулиас Швед хэл дээр шалгалт өгөхөд хангалттай Швед хэлний мэдлэг байхгүй тул орчуулагч авахыг зөвшөөрнө үү гэсэн хүсэлт. Төлбөрийг тухайн сургуульд 1000kr төлж авна.
  • Харин хэрвээ та SFI-д яг одоо явж байгаа эсвэл багшаасаа тодорхойлолт авах боломжтой бол бүр сайн. Тэгвэл жолооны сургуулиар гэхгүй Швед хэлнийхээ багшаар бас тус тодорхойлолтыг бөглүүлж болно гэсэн үг. SFI багшаар тус тодорхойлолтыг гаргуулах үед ихэнх тохиолдолд та төлбөр төлөхгүй тул аль болох Швед хэлний багшаасаа тус тодорхойлолтыг бөглүүлэхийг хичээгээрэй.
  • Дэлгэрэнгүй зааварчилгааг би танд өгөх учраас над руу миний Facebook хаяг руу бичиж зөвлөлдөөрэй.

Онолын шалгалт юуг хамардаг вэ? (Det handlar teoriprovet om)

Онолын шалгалтаар та замын хөдөлгөөнд аюулгүй жолоодох мэдлэгтэй гэдгээ нотлох ёстой. Шалгалт нь дараах таван үндсэн чиглэлээр таны мэдлэгийг үнэлнэ.

🚗 Тээврийн хэрэгслийн мэдлэг ба удирдлага

(Fordonskännedom och manövrering)

  • Тээврийн хэрэгсэл (fordon) хэрхэн ажилладаг болон замын нөхцөл (väglag) нь жолоодлогын шинж чанарт (köregenskaper) хэрхэн нөлөөлдгийг мэддэг байх
  • Автомашин доголдолтой үед (inte fungerar som den ska) үүсэж болох эрсдлүүдийг (risker) таньж мэдэх
  • Жолоодлогын хэв маяг болон автомашины зан төлөв хоорондын уялдаа холбоог ойлгох

🌱 Байгаль орчин

(Miljö)

  • Тээврийн хэрэгслийн сонголт (transportsätt) байгаль орчинд (miljön) хэрхэн нөлөөлдгийг мэдэх
  • Аюулгүй бөгөөд байгальд ээлтэй (miljömedvetet) жолоодох арга барилыг эзэмшсэн байх

⚠️ Замын хөдөлгөөний аюулгүй байдал

(Trafiksäkerhet)

  • Бусад замын хөдөлгөөнд оролцогчидтой (andra trafikanter) харилцахдаа зөв дүгнэлт, ухаалгаар хандах (gott omdöme) гэж юу болохыг ойлгох
  • Хурд (hastighet) болон байрлал (placering)-аа янз бүрийн нөхцөлд хэрхэн тохируулахыг мэдэх
  • Өөр өөр замын нөхцөл (väglag) болон замын орчин (vägmiljö) нь жолоочийн зан төлөв болон аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдгийг ойлгох

🚦 Замын хөдөлгөөний дүрэм

(Trafikregler)

  • Замын тэмдэг (vägmärken) болон замын тэмдэглэгээг (vägmarkeringar) таних
  • Хурд, угтах, гүйцэж түрүүлэх (möte och omkörning) дүрмийг мэдэх
  • Ачаа, зорчигч, мөн бусад замын хөдөлгөөнд оролцогчдын өмнө хүлээх үүргээ ойлгох

🧠 Замын аюулгүй байдал ба зан төлөв

(Trafiksäkerhet och beteende)

  • Эм, архи, мансууруулах бодис (medicin, alkohol, narkotika), стресс, ядаргаа (trötthet) нь жолоочийн зан төлөвт хэрхэн нөлөөлдгийг мэдэх
  • Өдрийн өөр өөр цагт (olika tider på dygnet) жолоодох нь жолоочийн зан төлөв болон замын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдгийг ойлгох
  • Бүлгийн дарамт (grupptryck) нь жолоочийн зан төлөв болон аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдгийг мэдэх

“Тухайн чиглэл бүрийн хүрээнд өргөн мэдлэгтэй байх нь маш чухал бөгөөд зөвхөн тус тусын асуултын хариуг цээжлэх нь хангалтгүй юм.”

Сэдэв бүрийн асуултууд

Онолын шалгалтын дараа (Efter teoriprovet)

  • Та аль асуултад буруу хариулснаа харах боломжгүй.
  • Учир нь ингэснээр шалгалт илүү шударга, найдвартай (rättssäkert och tillförlitligt) болдог. Шалгалтын асуултуудыг бусад шалгалтуудад дахин ашигладаг тул ил болгодоггүй.
  • Хэрэв буруу хариулсан асуултуудыг мэддэг бол тухайн хүн мэдлэгээ бодитоор сайжруулахгүйгээр, дараагийн удаад яг тэр асуултад зөв хариулах боломжтой болох эрсдэлтэй.

Иймээс та ямар асуултад буруу хариулснаа мэдэхгүй тул шалгалтын үр дүнгийн тайланг (resultatbesked) ашиглан сайжруулах шаардлагатай сэдвүүдээ тодорхойлж, судалгаагаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Мөн жолооны сургууль (trafikskola)-аасаа нэмэлт зөвлөгөө, тусламж авахыг зөвлөе.

⚠️ Анхаарах:
Онолын шалгалтад тэнцсэн дүн (godkänt teoriprov) нь 4 сарын хугацаанд хүчинтэй байна.